Таны биед витамин дутагдахад ямар өөрчлөлт гардаг вэ?
Нийтэлсэн: 03-15-2019
А витамин дутагдвал үс өнгөө алдаж хэврэг-шиж, арьс хуурайшин үрчлээтнэ.Нүдний хараанд нөлөөлж, оройн цагаар юм харах нь муудна.
-Д витамин дутагдвал хүүхдийн нойр муудаж, цочин сэрэх, уйламтгай, хоолонд дургүй болж цаашдаа сульдаа өвчинд шилжинэ.Сульдаа нь ялангуяа өвөл, хаварт цөөнгүй тохиолдоно, Хүүхэд шүдлэх, зулай битүүрэх нь саатаж, яс нь зөөлөрч муруйна.Насанд хүрсэн хүнд Д витамин дутагдвал яс зөөлөрч сийрэгжин, бэртэж хугарахад амархан болдог.
-К витамин бие мах-бодид дугагдах явдал ховор тохиолдоно.К витамин дутагдахад арьсан дор болон булчин, ходоод, гэдэс бусад эрхтэнд цус харвана.
-В1 витамин дутагдвал хоол унданд дургүй болж, эцэж туран, амархан ядрах, юмнаас айж цочих, уур уцаартай болох, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
-В2 витамин дутагдвал бие суларч, хоолонд муудаж, жин буурна.Мөн нүд аргаж улайх, гялбаж нулимс гоожно.
-В6 витамии дутагдвал үс унаж, арьс загатнан, улайж шархлана.
-В12 витамин дутагдвал цус төлжих нь саатаж, цус багадах учир хоолонд дургүй болж бие суларч, амархан ядарч, арьс цонхийно.
-РР витамии дутагдвал ам хатах, уух юманд дур-лах, шүлс гоожих, тэнхээ тамир алдаж суларна.Хоолонд муудаж сулрах, толгой өвдөж, нойрондоо муу болно. Амны хөндийн салст бүрхүүл, хэлхэсэг газар улайж цаашдаа шархлана.Арьс ширүүн болж тар хөл, хүзүүний арьсан дээр эхлээд улаан толбууд гарч дараа нь шархалж яршина.
-С витамин дутагдвал бие суларч, нойр хүрэх, тэнхээ тамир алдарч амарханядрах, турж эцэх, нүүр гарын арьс цайрч, хуруу хумс, уруул зэрэг газраар хөхөвтөр толбо үзэгдэнэ.Уруул буйл хөхрөн хавдаж, цус гарах, шүд ганхаж өвдөх.цаашдаа булчин үе мөч өвчтэй болж, арьсан дээгүүр жижиг цус харваж хөх толбууд бий болно.
Эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс