Монос хүнс ХХК “Үндэсний үйлдвэрлэгч” энтрепренерээр тодорлоо
Нийтэлсэн: 12-22-2018
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуй нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 22 дахь жилдээ зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа.
МОНГОЛДОО АНХДАГЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧ
Энэ жилийн Хүнсний салбарын “ENTREPRENEUR”-ээр Монос Хүнс ХХК шалгарсан бөгөөд тус компани нь эрүүл мэндийг дэмжсэн хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2011 оноос үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч юм. Монос хүнс ХХК нь Монос группийн эрдэм шинжилгээний судалгаанд суурилсан, эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй хүнсний бүтээгдэхүүнүүд болон үндэсний онцлогтой ааруул, чацаргана, нэрс, аньс зэрэг байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан өргөн хэрэглээний төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргээд байна. “Цэнэг” брэндийн 7 нэр төрлийн эрүүл мэндийн бэлдмэл, “Энхжин” брэндийн 11 нэр төрлийн цуврал цай, Аньс, нэрс, чацарганатай дотоодын анхны, цор ганц “Эко уусдаг цай”, “Berry-vit” ааруултай, үзэмтэй, витаминт төрөл бүрийн үрлүүд, Экос эрүүл мэндийн ус, Хаан жимс чацарганын цэвэр тос, аньс нэр чацарганын шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн эрүүл, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт 2000 гаруй цэгээр худалдаалахаас гадна Япон, Солонгос, Хятад улсын зах зээлрүү бүтээгдэхүүний амжилттай экспортлож байгаа компани юм. Хүнсний салбартаа ажлын байрыг тогтмол нэмэгдүүлэн, бусдыгаа манлайлж, ДНБ болон улсын төсвийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, гадны зах зээлд амжилттай хөл тавьж, олон улсын чанарын стандартын тогтолцоо ISO9001:2016, Хүнсний аюулгүй байдлын HACCP стандартуудыг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа “Монос Хүнс” ХХК-ний хамт олонд амжилт хүсье.