“МОНОС ХҮНС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Нийтэлсэн: 03-03-2020
“Монос хүнс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 сарын 06 өдрийн 14 цагт Улаанбаатар хотын Баянгол дүүрэг 20 хороо Сонсголонгийн зам гудамж хаягт байрлах Монос хүнс компанийн ус ундааны үйлдвэрийн байранд болох тул Хувьцаа эзэмшигчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2020 оны 03 сарын 11
Хурлаар хэлэлцэх асуудал:
- Компанийн 2019 оны санхүүгийн тайланд аудит хийсэн хөндлөнгийн компанийн аудитын дүгнэлтийг танилцуулах,
- Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах,
- Хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайланг танилцуулах,
- Ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаас гарсан тогтоолыг танилцуулах,
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны төсвийг батлах,
Хурлын материал, түүнтэй холбогдох баримт бичигтэй ажлын өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 2 хороо, Монос хүнс үйлдвэрийн байранд ирж танилцах боломжтой.
Хуралд биеэр ирэх боломжгүй хүмүүс 2020 оны 03 сарын 27 өдөр хүртэл харилцдаг брокер, диллерийн компаниар дамжуулах буюу “Монос хүнс” компанийн байранд ирж саналын хуудсаа бөглөн өгөх боломжтой.
Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын утсаар холбогдон авна уу.
Хаяг: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Мишээл экспо худалдааны төвийн баруун талд Утас: 99035178, 88080308
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС