Хөл хорионд дархлаагаа дэмжих зөвлөгөө
Нийтэлсэн: 11-20-2020
Монгол улс Коронавирусийн халдварыг дотооддоо алдаж, бүх нийтийн онцгой нөхцөл байдалд шилжээд байгаа билээ. Дэлхийн нийтийг цочроогоод байсан энэ халдварын талаар мэдэгдээгүй зүйл олон байгаа хэдий ч дархлаагаа дэмжсэнээр тус халдвараас урьдчилан сэргийлэх, цаашилбал эдгэрч буй олон тохиолдол байгаа юм. Тиймээс дархлаагаа дэмжиж, эрүүл ахуйн зөвлөмжүүдийг дагаж мөрдсөнөөр халдварт өртөхгүй байх боломжтой юм.
Монос Хүнс ХК-ийн зүгээс та бүхнийг нөхцөл байдалд сандралгүй, олон нийтийн сүлжээнд гарч байгаа мэдээлэлд уурлаж бухимдалгүй хайртай хүмүүсийнхээ хамтаар дархлаагаа дэмжихийг уриалж байна. Тиймээс бид бүхэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ цаг мөчид гэртээ хэрхэн дархлаагаа дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжүүдийг бэлтгэн хүргэж байна.
Хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх Японы “Радио Тайсо” дасгал.
Эрүүл байх гол хүчин зүйлсийн нэг бол биеийн идэвхтэй хөдөлгөөн юм. Идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байснаар архаг өвчин, зүрхний титэм судасны дутагдал, чихрийн шижингийн 2-р төрөл, ясны сийрэгжилт болон сэтгэл санааны хямрал, сэтгэл гутралын эрсдэлүүдээс хамгаалж жин буруулах ач холбогдолтой.
Сэтгэлзүйгээ хэрхэн зөв удирдаж ДАРХЛААГАА дэмжих вэ?
үний биеийн дархлаанаас гадна сэтгэл зүй, оюун санааны дархлаа сайн байх нь хүний оюун санаа, сэтгэл зүй, биеийн эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөөтэй төдийгүй өвчлөлийн 75% нь хүний сэтгэл санаатай шууд хамааралтай байдаг.
108 мөргөлийн ач тус.
Шинжлэх ухаанд 108 мөргөлийн хөдөлгөөнд нь 200 гаруй гимнастикийн элемент багтсан бөгөөд хүний биеийн цусны эргэлтийг сайжруулан, биеийн хөдөлгөөн уян хатан болж, дархлааг сайжруулан, хуян шар ус арилгадгийг тогтоосон байна.
Дархлаа сайжруулах “Хунчир”-тай шөл.
🌿Хунчирт Витамин А, С, E, Селен Алколойд, Салонин, Флавноид, Полисахарид зэрэг биологийн өндөр идэвхт бодис агуулагддаг тул хүний биеийн дархлааны систем, эрхтэн тогтолцоог дэмжиж, тамир тэнхээг сэргээх үйлчилгээтэй.
Хүүхдийн дархлаа сайжруулах ЦЭГГЭН ИЛЛЭГ.
Дээрх цэгэн иллэгийг бяцхан үрсдээ тогтмол хийж өгсөнөөр дархлааг нь дэмжиж ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх боломжтой.
Хайртай бүхнээ хамтдаа хамгаалъя