Антиоксидант гэж юу вэ?
Нийтэлсэн: 03-19-2019
Антиоксидант нь хvний бие организмын нэгдэх исэлдлийг саатуулж бууруулдаг байгалийн болон хиймэл бодисууд юм. Антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгсөнөөр тухайн эсийг, организмыг ч бvхэлд нь аюулгvй болгож хамгаалдаг.
Ингэснээр хvний бие организмыг өөх тос болон нүүрс усны илүүдлээс ангижруулдаг. Сүүлийн жилүүдэд витаминуудын бие организмыг хоргүйжүүлэх буюу хэт исэлжилтээс хамгаалах vйлдэл ихээхэн анхаарал татах болсон бөгөөд ийм шинж чанар нь ялангуяа С, А, Е витаминд илүүтэй байдаг нь тогтоогдсон. Бид шаардлагатай антиоксидантуудыг єдєр бvр хоол тэжээлээр авах боломжгуй байдаг тул байгалийн гаралтай, хvчтэй антиоксидант агуулсан бvтээгдэхүүнийг заавал хэрэглэх ёстой юм.
Сүүлийн жилүүдэд хотжилт, нийгэмшлийн улмаас хүний бие махбодод исэлдэлтийн стрессээр үүсгэгдэж байгаа өвчин эмгэг ихээр нэмэгдэж байна. Тиймээс анагаах ухаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зэрэгт антиоксидантуудыг хэрэглэх хандлагатай байна.
Антиоксидант нь исэлдэлтийн процессыг дарангуйлдаг, өөрөө исэлдэх чадвартай бодис бөгөөд анагаах ухаанд төдийгүй аж үйлдвэрт өргөн хэрэглэдэг. Резин, пластик бат бөх чанараа алдах, бензин, нийлэг болон байгалийн пигментүүд өнгөгүйжих зэрэг исэлдэлтээс үүсэх задралаас полимерийг хамгаалахад хэрэглэдэг. Мөн түүнчлэн косметик, тос ихээр агуулсан хоол хүнс, ундаа, жигнэсэн бүтээгдэхүүн зэргийг исэлдэлтээс хамгаалдаг.
Хүнсний ногоо, жимс, ногоон ургамал, өндөг, мах, ногоон навч, самар зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнд антиоксидант агуулагддаг. Сармис, шанз, турмерик, карри, гичийн үр, нунтаг чили, сонгино, чинжүү зэрэг амтлагч ногоо, хүнсний ногоон ургамал, ургамлын тос, какао зэрэг нь антиоксидантаар баялаг боловч бага хэмжээгээр хэрэглэгддэг учир хүнсээр дамжин авах антиоксидантын хэмжээ бага байдаг байна.
Алим, анар, үзэм, лийр, чавга, тоор, инжир, далдуу модны хатаасан жимсүүд нь антиоксидантын хамгийн сайн эх үүсвэр болдог. Учир нь усгүйжүүлсэн тул антиоксидантын агууламж их байдаг. Ялангуяа үзмэнд полифенол ихээр агуулагддаг. Шанз, нунтаг какао болон олон төрлийн жимс, зарим хүнсний ногоонд процианидин ихээр агуулагддаг. Энэ нь хүний эрүүл мэндэд тустай, молекул жин өндөртэй нэгдэл бөгөөд хүний биед бага хэмжээгээр шимэгдэх боловч ходоод гэдэсний замын нянгийн ургалтыг саатуулдаг үйлчилгээтэй. Хивэг, эрдэнэшиш, овъёс зэрэг нь антиоксидант ихээр агуулдаг. Төрөл бүрийн самарууд нь полифенол антиоксидант ихээр агуулдаг.
Ликопен, аскорбины хүчил зэрэг зарим антиоксидантууд нь удаан хугацаагаар хадгалах, халуун боловсруулалт хийхэд идэвхээ алддаг. Полифенолын антиоксидантууд нь маш тогтвортой бөгөөд улаан буудай, цай зэрэгт ихээр агуулагддаг. Халуун боловсруулалт хийх, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа нь антиоксидантын идэвхит янз бүрээр нөлөөлдөг.
Жишээ нь хүнсний ногоо дах каротинойд зэрэг антиоксидантын агуулагдах хэмжээ нь (bioavailability) боловсруулах үйл ажиллагааны улмаас нэмэгдэх явдал байдаг боловч ихэвх боловсруулсан бүтээгдэхүүнд антиоксидант бага агуулагддаг бол түүхий, шинэ бүтээгдэхүүнд их агуулагддаг.
Хүнсний бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлэхийн тулд антиоксидантуудыг хүнсний нэмэлт байдлаар хэрэглэдэг. Эдгээр нэмэлтүүдэд байгалийн гаралтай антиоксидант болох аскорбины хүчил (AA, E300), токоферол (E306), синтетик антиоксидант болох профил галлат (PG, E310), бутилгидроквинон (TBHQ), бутилжуулсан гидроксианилоз (BHA, E320), бутилжуулсан гидрокситолуин (BHT, E321) зэрэг орно.
Эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс