С.Бадамцэцэг: Ходоодны аливаа өвчнөөс сэргийлэх энгийн арга нь шүлтлэг, зөөлөн ус юм
Нийтэлсэн: 11-12-2018
Ходоодонд хүчил ихсэх, улмаар тэр нь ходоодны ханыг гэмтээж улайлган, шархлуулж, цаашлаад хүндэрч хавдарт шилжих эх үүслийг тавьдаг байна. Ходоодны хүчиллэгийг саармагжуулах нь ходоодны шархлаа үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой юм. Иймд ходоод, хоол боловсруулах замын өвчнөөс сэргийлэхэд бидний хийх эхний алхам нь ходоодны хүчиллэг орчныг саармагжуулах явдал юм.
Энэ талаар “Монос” Эм судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор С.Бадамцэцэгтэй ярилцлаа.
–Юуны өмнө та ходоодны өвчин юунаас болж үүсдэг, үүнд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн талаар ярьж өгөөч?
Ходоод, дээд гэдэсний шархлаа өвчин нь олон шалтгаантай байдаг ба үндсэн хоёр хүчин зүйл нь ходоодны хүчиллэг ихсэлт ба халдвар гэж үздэг. Ходооды өвчин, тэр дундаа ходоодны архаг үрэвсэл үүсэх гол шалтгаан нь халдвар буюу хеликобактер пилори юм. Ходоодны архаг үрэвслийн 80-90% нь хеликобактераар үүсгэгддэг гэсэн судалгаа бий. Ходоодны хүчиллэг ихсэлтэд нөлөөлөх хүчин зүйлд уураг ихтэй хоол хүнсний хэрэглээг оруулж болно. Монголчууд эрт дээр үеэсээ эрс тэс уур амьсгал, нүүдэлчин соёлдоо тааруулаад махан болоод хүнд хоол хүнс хэрэглээд заншчихсан байдаг. Гэтэл одоо суурин хэв шинжид шилжчихээр уламжлалт хоол хүнс маань тохиромжгүй болж байна. Ходоодны хүчиллэг хэт ихэсвэл ходоодны ханыг бүрхэж байдаг салстыг гэмтээж ходоодны эд эсийг цочроодог. Цаашлаад үрэвсэл, шархлаа, улайлт үүсэх үндэс болж байгаа юм. Үүнээс гадна хеликобактерийн өсөлт нь ходоодны хүчиллэгийг нэмэгдүүлж, эргээд хүчиллэг орчин нь тухайн бактерийн өсч үржих таатай нөхцөл болдог.
–Ходоодны хүчиллэг орчин гэж юу юм бэ. Гол төлөв юунаас болж үүсдэг юм бэ?
Ходоодны их бие хэсэгт байрлах булчирхай буюу ходоодны ханын эсээс ялгарах давсны хүчил нь маш хүчтэй хүчиллэг (pH=1-2) шинжтэй тул ходоодыг хүчиллэг орчинтой болгоно. Хэдий их хэмжээний уураг, тос өөх ихтэй хоол хүнс идээд байх тусам их хэмжээний ходоодны хүчил ялгарч эхэлдэг гэж энгийнээр тайлбарлаж болно л доо. Учир нь мах, өндөг зэрэг уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулахад ходоодны хүчил их хэмжээгээр ялгарах шаардлагатай болдог. Үүнээс гадна манайхны нэг муу дадал зуршил байна. Үүнд даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, төрөл бүрийн хоол амтлагчууд, архи согтууруулах ундаа, тамхи зэрэгийг хэрэглэхээр ходоодны хүчиллэгийг нэмэгдүүллэг. Ингэснээр ходоод, хоол боловсруулах замын эрхтнүүд маань өвчлөх нөхцөл бүрддэг.
– Ходоодны хүчил ихсэх нь элдэв өвчний суурь болдог юм байна. Тэгвэл энэ хүчил ихсэж байгааг яаж мэдэх вэ?
Хамгийн энгийн жишээ бол цээж хорсох, хүчиллэгээр хэхрэх, аюулхайд хүнд оргих зэрэг энгийн шинж тэмдгүүд байна.
– Тэгвэл ходоодны хүчил, шүлтийг тэнцвэржүүлэх хоол хүнс бий юу?
Ер нь монголчуудын маань өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнс нь ходоодны хүчиллэгийг ихэсгэх хандлагатай байна. Гэтэл оронд нь бууцай, салатны навч, байцаа, хулуу, чинжүү гэх зэрэг ногоон навчтай ургамлууд хэрэглэж заншвал хүчиллэгийг тэнцвэржүүлэх үр ашигтай юм шүү дээ. Үүн дээр онцгойлон хэлэхэд, манайхан ходоодныхоо хүчил багасгахын тулд ус сайн ууж хэвших хэрэгтэй. Ус маань хүчил шүлтийн тэнцвэрт байдалд оршиж байдаг. Гэхдээ усаа уухын өмнө тухай усны савлагаан дээрх pH буюу хүчиллэгийн хэмжээг харах хэрэгтэй. Ихэнх усны хүчиллэг pH нь 5-7-ын хооронд хэлбэлздэг. pH нь 1 рүү ойртох тусам хүчиллэг байна гэсэн үг. Харин 14-т ойртох тусам шүлтлэг байна гэж ойлгож болно. Хүчил шүлтийн саармаг буюу тэнцвэртэй хэмжээ нь 7 юм. Тэгэхээр саармаг буюу шүлтлэг илүүтэй ус хэрэглэвэл ходоодны хүчиллэгийг тэнцвэржүүлж, бас бодисын солилцоогоо идэвхжүүлж байна гэсэн үг юм.
– Ингэхэд, “Монос Хүнс” компанийн үйлдвэрлэдэг “Экос ус”-ны хүчил шүлтний саармаг чанар нь 8,5 гэж тэмдэглэгдсэн байна лээ. Энэ маань юу гэсэн тэмдэглэгээ юм бэ?
Хүчил, шүлтлэгийн хэмжээ буюу pH нь 8.5 байна гэдэг нь илүү шүлтлэг, илүү зөөлөн ус гэсэн үг л дээ. Ходоодны хүчиллэг өндөр байхад шүлтлэг ус уувал саармагжаад ходоодны орчин тэнцвэржиж байна гэж хэлж болно. Үүнээс гадна “Экос” ус найрлагандаа маш олон төрлийн эрдэс агуулдаг. Ер нь дэлхий нийтээр шүлтлэг усыг техникийн тусламжтайгаар ионжуулах аргаар гаргаж авдаг. Харин манай Монос Хүнс компани Монгол түмний эртнээс уламжилж ирсэн хужир ашиглан шүлтлэгжүүлээд шүлтлэг зөөлөн ус гэж гаргаж ирсэн. Үүнээс гадна давхар ач холбогдол нь хүний биед дутагдсан бусад эрдсүүдийг нөхөж авах, хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг хадгалах давуу талтай.
– “Экос” ус ууснаар ходоодны өвчлөл, хеликобактерийн халдвараар өвдөхгүй байх боломжтой юу?
Ходоодны хүчил ихсээд байвал хеликобактер үржих таатай орчин бүрддэг. Ялангуяа, Монголчуудын дунд хеликобактерийн халдвар, тархалт өндөр байдаг. Ходоодны хүчиллэгээ тэнцвэржүүлээд байвал хеликобактер өсч үржих чадвараа алддаг гэсэн судалгаа бий. Иймд тухайн хүн маань хеликобактерийн халдвар авсан бол түүнийгээ эмчлэх, ходоодныхоо орчныг хэтэрхий хүчиллэг биш, тэнцвэрт байдалд оруулж байх хэрэгтэй. Бас эрүүл зөв хооллолттой, хорт зуршилгүй, архи ууж, тамхи татахгүй байвал хэн бүхэн эрүүл байх боломжтой.
–Ходоодны хүчил шүлтээ тэнцвэржүүлж, ходоодны элдэв өвчлөлөөс сэргийлэхийн тулд энэ усыг яаж уух вэ. Өглөө өлөн элгэн дээрээ уувал сайн уу?
Манайхны дунд ихэнхдээ өдөржин ажил дээрээ хоосон суучихаад орой гэртээ ирээд гэнэт их хоол идээд унтаад өгдөг. Хоол идэнгүүтээ унтвал ходоод тухайн хоолоо боловсруулахын тулд асар их хүчил ялгаруулна, гэтэл тухайн хүн маань хэвтээ байрлалд байгаа болохоор дутуу боловсорсон хоол өнөөх хүчлийнхээ хамт хоол боловсруулах замд үлддэг. Иймд өглөө эрт босонгуутаа ус ууж занших хэрэгтэй. Ингэснээр ходоод гэдсээ цэвэрлэж байна гэж ойлгож болно. Ялангуяа, “Экос” зөөлөн усыг өглөө өлөн элгэн дээрээ уувал та ходоодныхоо хүчил шүлтийг тэнцвэржүүлж байна гэсэн үг юм. – Сонирхолтой сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе? – Нийт уншигчдадаа хандаж хэлэхэд амьдралын эрүүл дадал хэвшлийг өдөр тутамдаа хэвшүүлээрэй. Өдөр бүр идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй, усны зөв хэрэглээтэй, хоол хүнсний эрүүл дадал хэрэглээтэй байгаарай гэж зөвлөе. Мөн Моносын үйлдвэрлэсэн Экос зөөлөн усыг авч хэрэлгэлхийг хүсвэл Монос эмийн сан болон бусад эмийн сангуудаас авч болно.